Менторшип · Зөвлөгөө · IELTS
Италид суралцах мөрөөдлөө бодит төлөвлөгөө болгоё.
Сургууль, мэргэжлээ сонгохоос элсэлт, тэтгэлэг, визийн бэлтгэл болон Италид ирсний дараах алхмууд хүртэл үе шаттай зөвлөгөө, чиглүүлэг өгнө.

Менторшип хөтөлбөр
Багцаас хамаарна
Сургууль, хөтөлбөр сонгох, элсэлтийн хүсэлт, тэтгэлэг ба визийн бэлтгэл, Италид ирсний дараах дэмжлэгийг сонгосон багцын хүрээнд үзүүлнэ.
Багцуудыг үзэхГанцаарчилсан зөвлөгөө
89,000₮
Таны боловсрол, сонирхол, сургуулийн сонголт, элсэлтийн төлөвлөгөөг хамтдаа ярилцах 1 цагийн зөвлөгөө.
Зөвлөгөө авахIELTS сургалт
45 мин — 30,000₮
Унших, бичих, сонсох, ярих чадварыг хамарсан ганцаарчилсан онлайн бэлтгэл.
IELTS-ийн талаар асуухБидний тухай
Италид суралцсан өөрсдийн туршлагаасаа
Gelato Hub-ийн баг Италид суралцсан өөрсдийн бодит туршлагаа хуваалцаж, элсэлтийн хүсэлт гаргахаас эхлээд Италид ирж, шинэ орчиндоо дасан зохицох хүртэлх бүхий л үе шатанд практик зөвлөгөө, чиглүүлэг өгдөг.

Агиймаа Болдбаатар
Архитектор, ментор
- • Politecnico di Torino - Architecture for Sustainability, магистр
- • Politecnico di Torino - Architecture, бакалавр
- •Унгарын Будапештийн технологи, эдийн засгийн их сургуульд “Stipendium Hungaricum” тэтгэлгээр суралцсан
- • Итали, Турк улсад архитектур, интерьер дизайны чиглэлээр ажиллаж байсан туршлагатай.

Эрхэмбилэг Түмэнбаяр
IELTS багш, ментор
- • Univerity of Turin - Global law ( төгсөх курсын оюутан )
- • IELTS-ийн 8.0 оноотой
- • Ritsumeikan Asia Pacific University (APU) — сургалтын төлбөрийн 100%-ийн хөнгөлөлт. Tokyo International University — сургалтын төлбөрийн 50%-ийн хөнгөлөлт.
- • Англи хэл болон IELTS-ийн багшаар 5 жил ажилласан туршлагатай
Италид суралцах боломжууд
Юуг мэдэх хэрэгтэй вэ?
Их сургуулийн сонголт
Италид олон улсад нэр хүндтэй улсын болон хувийн их сургуулиуд олон бий. Сонголт таны мэргэжил, зорилго, боловсролын сууриас хамаарна.
Англи хэлээр заадаг хөтөлбөрүүд
Бакалавр, магистрын англи хэлний хөтөлбөрүүд байдаг. Хэлний шаардлага, оноо нь сургууль, хөтөлбөр бүрт өөр тул албан ёсны мэдээллээс шалгана.
Тэтгэлгийн боломжууд
Бүс нутгийн болон их сургуулийн тэтгэлгүүд байдаг. Тэтгэлгийн хэмжээ, шалгуур, өргөдөл гаргах хугацаа нь тухайн жилийн зарлал болон оюутны нөхцөл байдлаас хамаарна.
Их сургуулийн жишээ:
* Эдгээр нь зөвхөн жишээ бөгөөд Gelato Hub-ийн албан ёсны түнш биш. Элсэлтийн шаардлага, хэлний оноо, тэтгэлгийн хэмжээ, хугацаа нь сургууль, хөтөлбөр, тухайн жилийн зарлалаас хамаарна.
Хамтдаа хэрхэн эхлэх вэ?
- 1
Зорилгоо хуваалцах
Боловсрол, сонирхол, төлөвлөгөөгөө бидэнд имэйл эсвэл Instagram-аар бичээрэй.
- 2
Зөвлөгөө, багцаа сонгох
Танд ганцаарчилсан зөвлөгөө, менторшипийн багц эсвэл IELTS сургалтын аль нь тохирохыг хамтдаа тодорхойлно.
- 3
Нөхцөлөө тохиролцож, гэрээ байгуулах
Үйлчилгээний хүрээ, төлбөрийн нөхцөлийг тодорхой болгож гэрээ байгуулна.
- 4
Бэлтгэлээ эхлүүлэх
Сургууль, материал, хугацааны төлөвлөгөөгөөр алхам алхмаар ажиллаж эхэлнэ.
FAQ
Түгээмэл асуултууд
Таны үйлчилгээ хэнд зориулагдсан бэ?+
Италид бакалавр эсвэл магистрт суралцахаар төлөвлөж буй Монгол оюутнууд болон IELTS-д бэлтгэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан.
Зөвлөгөө болон менторшип хоёр юугаараа ялгаатай вэ?+
Ганцаарчилсан зөвлөгөө нь таны нөхцөл байдал, сонголтыг ярилцах 1 цагийн уулзалт (89,000₮). Менторшип нь сонгосон багцын хүрээнд элсэлт, виз, тэтгэлэг эсвэл ирсний дараах үе шатанд үргэлжлэн хамт ажиллах үйлчилгээ.
Анхны зөвлөгөөнөөс өмнө IELTS оноотой байх шаардлагатай юу?+
Үгүй. Оноо байхгүй байсан ч зөвлөгөө авч, хэлний бэлтгэлээ хэрхэн төлөвлөхөө ярилцаж болно.
Зөвхөн нэг багц сонгож болох уу?+
Тийм. 1, 2, 3-р багцаас хэрэгцээтэйгээ сонгох эсвэл бүх үйлчилгээг багтаасан Бүрэн менторшипийг сонгож болно.
Бүрэн багцын төлбөрийг хэрхэн хувааж төлөх вэ?+
€1,200-ийн Бүрэн менторшипийн төлбөрийг хоёр хуваан төлнө: гэрээ байгуулахад €600, их сургуулийн урилга ирсний дараа €600. Багц 1, 2, 3-ын төлбөрийг хувааж төлөх боломжгүй.
Элсэлт, тэтгэлэг, виз баталгаатай юу?+
Эцсийн шийдвэрийг их сургууль, тэтгэлгийн байгууллага, элчин сайдын яам гаргадаг. Бид таныг аль болох сайн бэлтгэхэд туслана.
Италид ирсний дараа ямар дэмжлэг үзүүлдэг вэ?+
3-р багц болон Бүрэн менторшипийн хүрээнд оршин суух зөвшөөрөл, татварын код, байр хайх, оюутны тээврийн хөнгөлөлт, банкны данс нээхэд чиглүүлнэ.
Бидэнтэй холбогдоорой
Бичихдээ дараах мэдээллийг хуваалцвал танд илүү зөв чиглүүлэх боломжтой:
- Одоогийн эсвэл төгссөн боловсролын түвшин
- Бакалавр эсвэл магистрт суралцах эсэх
- Сонирхож буй мэргэжил
- Англи хэлний түвшин / IELTS оноо (байгаа бол)
- Элсэхээр төлөвлөж буй он
- Сонирхож буй үйлчилгээ / багц
Хариу ирсний дараа цагаа хамтдаа тохиролцоно. Нууцлалын бодлого
